ХСҮТ-ийн эм зүйн алба Шинэчилсэн бүтэцээр үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нээлтийн ажиллагаанд ХСҮТ-ийн захиргаа, тасаг албадын дарга нараас гадна их засварын ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлагчаар оролцсон харилцагч байгууллагууд оролцлоо.

ХСҮТ-ийн эм зүйн алба Шинэчилсэн бүтэцээр үйл ажиллагаагаа эхлүүллээ

2020-09-10 16:48:42

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХСҮТ-ИЙН Клиник Эм зүйн алба нь Шинэчилсэн бүтэцээр үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоорэ эхний ажил болох албаны байранд их завсар үйлчилгээ хийж дуусган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ХСҮТ-ийн захиргаа, тасаг албадын дарга нараас гадна их засварын ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлагчаар оролцсон харилцагч байгууллагууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр хандив тусламж үзүүлсэн харилцагч ЭХНБ-ууд талархал гардуулсан бөгөөд уг арга хэмжээнд "Мөнхийн тун"ХХК, "Цомбо"ХХК, "Монфа трейд"ХХК тэргүүтэй "Мед Монгол", "Монсан Медикал", Тавин Ус", "Меджэй" зэрэг 13 байгууллагын төлөөлөл оролцлоо. Цаашид эм зүйн алба нь МУ-ын хэмжээнд жишиг эм зүйн алба болж ажиллах зорилт тавиад байгаа бөгөөд Эмнэлгийн эм зүйн албаны бие даасан стандарт бий болгохоор ажиллаж байна.

Мөн амбулаторын эмийн сан, ТПН зэрэг нарийн мэргэжлийн төрөлжсөн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа.

Нийгмийн хариуцлагийн хүрээнд албан байгууллагууд нэгдэж байна
Цар тахалтай, хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд улс орныхоо аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдадаа ард түмэн талархаж, тэднийг хүндэлж байгаа нь гарцаагүй юм Монголын ард түмэн бие биедээ элэгсэг, уужуу сэтгэлээр ханддагийн адилаар хүнд цаг үед аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр төр засаг, ард түмэндээ дэмжлэг үзүүлж байна. Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй бүхэнд талархаж, эерэг хандлага түгээцгээе

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.