Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа

Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

“Мөнхийн тун” ХХК-ийн Тун фарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн дотоод чанарын хяналтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/43 дугаар тушаалаар 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.

Олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн “Мөнхийн тун” ХХК-ийн лабораторийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

И.Балжинням: Дотоодын эмийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнүүдээ гадаад зах зээлд гаргах түвшинд хүрсэн
-Дотоодын эмийн үйлдвэрүүд хөгжлийнхөө түүхэн шатанд ирчихсэн, эмийн бүтээгдэхүүнүүдээ гадаад зах зээлд гаргах түвшинд хүрсэн. Эм зүйн салбарын болон үндэсний томоохон үйлдвэрлэгч Монос групп, Мөнхийн Тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК-иуд хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн технологи тарилгын шингэний үйлдвэр байгуулан ашиглалтад оруулснаар Монгол Улсад дуслын шингэний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.