18 ба түүнээс дээш насны өвчтөнд 
- Артерийн даралт ихдэлт 
 - Зүрхний архаг дутагдалтай (NYHA үйл ажиллагааны II-IV анги) өвчтөний хавсарсан эмчилгээнд, АХФ дарангуйлагчид хэрэглэж байгаагүй өвчтөнд 
 - Тогтвортой гемодинамик үзүүлэлттэй тохиолдолд зүүн ховдолын дутагдал эсвэл зүүн ховдлын систолын үйл ажиллагааны дутагдалаар хүндрэх цочмог миокардийн шигдээсийн дараа өвчтөнүүдийн амьд үлдэх байдал нэмэгдэнэ.
 
6-18 насны өвчтөнд
- 6-18 насны хүүхэд, өсвөр насныханд артерийн даралт ихдэлтийн эмчилгээнд хэрэглэнэ. 
 
 
Хориглох заалт
- Валсартан, бэлдмэлийн бусад хэсэгт хэт мэдрэг 
 - Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
 
·       Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
·       Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
- Жирэмсэн, хөхүүл үе 
 - 6 хүртэлх насанд артерийн даралт ихэлтийн заалтаар, 18 хүртэлх насанд бусад заалтаар.
 - Вальсакор нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозыы мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.