Тиамин нь карбогидратын солилцооны чухал коэнзим юм. Тиамины дутагдал нь хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан үүсэх ба ноцтой дутагдалын үед бери-бери хам шинж үүснэ. Архаг “хуурай” бери-бери нь захын мэдрэлийн үрэвсэл, брадикарди, булчин сулрах, паралич шинжээр үүснэ. Цочмог “нойтон” бери-бери нь зүрхний дутагдал, хавагнах шинжээр үүснэ. Тиамины дутагдалын ноцтой тохиолдолд төв мэдрэлийн системийн димиелинжилт үүснэ.
Рибафлавин хүнснээс энерги ашиглалтанд зайлшгүй шаардлагатай нэгдэл. Идэвхтэй флавин мононуклеотид, флавин аденин динуклеотид зэрэг нь исэлдэх\бодисын солилцооны урвалыг буурахад оролцоно. Дутагдалын улмаас сайтар тодорхойлогдсон хам шинж болох арибофлавиноз нь хелоз, амны өнцөгийн салстын үрэвсэл, глоссит, хамар шулуун гэдэсний амсар, бэлэг эрхтэний орчимын хажирст кератит хэлбэрээр үүснэ. Мөн нүдний шинж тэмдэгүүд загатнах, нүдний эргэн тойрон халуун оргих, гэрэлд мэдрэгших, эвэрлэгийн судасжилтар илрэнэ.
Пиридоксин үндсэндээ амин хүчлийн солилцоонд оролцох карбон хүчил, өөх тосны солилцоонд мөн оролцоно.  Гемоглобины үүсэлтэнд  нөлөөлнө. Насанд хүрэгчидэд пиридоксины дутагдалын улмаас захын мэдрэлийн үрэвсэл, хүүхдэд дутагдалын улмаас ТМС-д нөлөө үзүүлнэ. Үүнийг бодисын солилцооны эмгэг, хадуур эст цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ.
Никотинамид, Никотины хүчил нь байгальд орших витамин В бүлгийн бодис ба никотинамид аденин динуклейтид (НАД), никотинамид аденин динуклейтид фосфат (НАДФ) үүснэ. Эдгээр коэнзимүүд нь амьсгалын замын ионы дамжуулалтын хариу урвалыг нөхцөлдүүлнэ. Никотинамид, Никотины хүчлийг никотины хүчлийн дутагдалаас урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.  Дутагдал нь хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан үүснэ. Дутагдалын улмаас пелагра, арьсны гэмтэл, ялангуяа нарны гэрэлд ил байх арьсанд хэт нөсөөжилт, хэт эвэрлэгших шинжээр үүснэ. Мөн суулгах, хэвлийгээр өвдөх, глоссит, амны хөндийн салстын үрэвсэл, хоолны дуршил буурах, толгой өвдөх, ядрах, сэтгэц мэдрэлийн хямралын шинжүүд үүснэ.
Декспантенол нь Д-Пантотены хүчлийн спиртэн аналог, витамин В бодис гэж үздэг. Үүнийг ходоод гэдэсний атоныг хянах үед хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Гемофили, механик бөглөрөлтөт гэдэсний түгжрэлийн үед хэрэглэхийг хориглоно.