Витаминыг хоолны дараа уух буюу булчинд тарьж хэрэглэнэ. Витамины дутагдлыг эмчлэхэд насанд хүрэгсдэд тиамины хлоридыг 0,01г-аар өдөрт 1-3 удаа ууна. Ээлж эмчилгээ 30-40 өдөр үргэлжилнэ.
3 хүртэлх насны хүүхдэд эмчилгээний зорилгоор 0,005г-аар (5мг) өнжөөд 1 удаа, 3-8 настайд эхлээд 0,005г (5мг)-аар өнжөөд өдөрт 3удаа 8-аас дээш настайд 0,01 (10мг)-аар 1-3 удаа 30өдрийн турш тус тус хэрэглэнэ. Тиамины хлоридын 1мг нь тиамины бромидын 1,29мг-тай тэнцэнэ.
Гэдэсний ханаар
витамин шимэгдэхгүй болсон болон эмийн үр нөлөө яаралтай шаардагдаж байгаа үед тиаминыг булчинд тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд тиамины бромидыг 0,03-0,06г (3%, 6%-ийн 1 мл уусмал), тиамины хлоридыг 0,025-0,05г (2,5: 5%-ийн 1мл)-аар өдөрт нэг удаа, хүүхдэд тиамины хлоридыг 0,0125г (2.5%-ийн 0,5мл), тиамидын бромидыг 0,015г (3%-ийн 0,5мл)-аар тус тус ыулчинд тарина. Ээлж эмчилгээ нь 10-30өдөр үргэлжилнэ.
Цэвэршилтийн өмнөх буюу цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, архидлын өвчтэй болон олонтаа харшил үүсдэг хүмүүст харшил үүсч болзошгүй байдлууд зэрэгт бага тунгаар (6%-ийн 0,5мл) тарьж зохимж сайн байвал тунг нэмэгдүүлнэ.