Нүдний даралт ихсэх өвчин:
Насанд хүрэгсдэд ерөнхийдөө дараах тунгаар хэрэглэнэ.
Нээлттэй өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1-4 удаа хэрэглэнэ.
Тунг 1000мг (4 шахмал)-с их тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө нэмэгддэггүй.
Хоёрдагч нүдний даралт ихсэх өвчин: 250мг тунгаар (1 шахмал) 4 цагийн зайтай хэрэглэнэ. Зарим өвчтөнд 250мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэх (богино хугацааны эмчилгээ) үед бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө ажиглагддаг.
Нүдний даралт ихсэх өвчний цочмог хөдлөлийн үед 250мг (1шахмал) тунгаар хоногт 4 удаа хэрэглэнэ.
Эпилепси:
Насанд хүрэгсэд ба хүүхэд: Хэвийндээ хоногт 8-30мг/кг жинээр тооцон хэрэглэх бөгөөд хоногийн тунг 1-4 хувааж хэрэглэнэ. Тохиромжтой тун нь хоногт 375-1000мг (1,5 – 4 шахмал) юм.
Ацетазоламидыг уналтын эсрэг бусад эмтэй хамт хэрэглэж байгаа үед эмчилгээний эхэнд 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Дараа нь шаардлага гарвал эмч тунг аажим нэмнэ. Хүүхдэд хоногт 750мг-ээс их тунгаар хэрэглэхгүй.
Эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүссэн болон цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд:
Эхлээд 250-375мг (1-1,5 шахмал) тунгаар хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ.
Шээс хөөх тохиромжтой үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 дахь өдөр илрэх ба эсвэл 1 өдрийн завсарлагатай 2 өдөр дараалж хэрэглэнэ.
Ацетазоламидын эмчилгээний үед зүрхний дутагдлын эмчилгээг (жишээ нь: гликозид хэрэглэх, хоолонд давс хязгаарлах, калийн ион нөхөх) үргэлжлүүлнэ.
Цочмог хоолойн өвчин:
Бэлдмэлийг хоногт 500-1000мг (2-4 шахмал) тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.
Өндөрт гарсан (хоногт 500м-с дээш) тохиолдолд хоногт 1000мг (4 шахмал) тунгаар хэрэглэх ба хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.
Өндөрт гарахаас 24-48 цагийн өмнө бэлдмэлийг хэрэглэх ба уулын өвчний шинж илэрвэл шаардлагатай тохиолдолд эмчилгээг дараагийн 48 цаг болон үүнээс удаан үргэлжлүүлнэ.
Диакарбыг зөвлөсөн тунгаас их тунгаар хэрэглэсэн бол:
Бэлдмэлийг зөвлөснөөс их тунгаар хэрэглэсэн бол яаралтай эм зүйч болон эмчид хандах шаардлагатай.
Тун хэтрэх үед илрэх шинж нь ацетазоламидын эмчилгээний үед илэрдэг гаж нөлөөтэй төстэй байж болно.
Бэлдмэлийн тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Бэлдмэлийн тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн тохиолдолд аль болох түргэн хэрэглэнэ. Хэрэв эм хэрэглэх дараагийн хугацаа ойртсон байвал мартаж өнгөрөөсөн тунг хэрэглэхгүй. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн эргэлээтэй зүйл гарвал эмчид хандах шаардлагатай.