Бусад эмийн нэгэн адил Диротоныг хэрэглэх явцад гаж нөлөө илэрдэг боловч бүх хүнд илэрдэггүй.
Эмчилгээний эхний өдөр эмийн тунг ихэсгэх эсвэл огцом босох үед толгой хүчтэй эргэх, дүүнгэ оргих шинж илэрвэл эмийн эмчилгээг зогсоон эмчлэгч эмчид хандана. Түүнчлэн толгой хүчтэй өвдөх, цээж нуруугаар хүчтэй өвдөх тохиолдолд мөн эмчид хандана.
Диротоныг хэрэглэх явцад байнга илэрдэг гаж нөлөөнд: толгой эргэх, толгой өвдөх, суулгалт, бөөлжилт, ханиалга болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (шинж тэмдэг нь бага хэмжээгээр ууц нуруугаар өвдөх, шээх үед шээсний гарц багасах) илэрдэг.
Бусад гаж нөлөө нь ховор, цөөн илэрдэг бөгөөд зарим нь ноцтой гаж нөлөөнд хамрагддаг, жишээлбэл зүрхний шигдээс эсвэл инсульт (тархины хурц цусан хангамжийн өөрчлөлт) нь өндөр эрсдэлтэй өвчтөнд (титэм болон тархины судасны өөрчлөлттэй өвчтөнд) артерийн даралтыг огцом бууруулсантай холбоотой байх магадлалтай.