Клопидогрелын аюулгүй байдлын эмнэл зүйн судалгааг 44000-с олон өвчтөнд явуулсан бөгөөд ялангуяа 12000-с олон өвчтөн нь жил болон жилээс удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн өвчтөн байсан.
Клопидогрелыг хоногт 75мг тунгаар хэрэглэх үеийн аюулгүй байдал нь ерөнхийдөө ацетилсалицилын хүчлийг хоногт 325мг тунгаар хэрэглэх үеийнхтэй адил байсан ба өвчтөний нас, хүйс, арьс өнгөөс хамаарахгүй байжээ.
Эмнэл зүйн судалгаа болон худалдаанд гарсны дараах ажиглалтаар клопидогрелыг хэрэглэх үед цус алдалт илэрсэн (гол нь эмчилгээний эхний сард) талаар хамгийн олонтаа мэдээлэгдсэн байна.
Гаж нөлөө үүсэх давтамжийн ДЭМБ-ын ангилал:
- Байнга ≥1/10
- Олонтаа ≥1/100- с < 1/10 хүртэл
- Хааяа ≥ 1/1000 - с < 1/100 хүртэл
- Ховор ≥ 1/10000 - с < 1/1000 хүртэл
- Маш ховор < 1/10000
- Давтамж тодорхойгүй – байгаа мэдээллээр гаж нөлөөний давтамжийг тодорхойлох боломжгүй.
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
- Хааяа: тромбоцит, лейкоцитын тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох.
- Ховор: нейтрофилийн тоо цөөрөх, хүнд явцтай нейтрофилийн тоо цөөрөхийг оруулаад
- Маш ховор: бүлэнт тромбоцитопенийн пурпур, цус төлжилгүйдлийн цус багадалт, цусны бүх эсийн тоо цөөрөх, агранулоцитоз, хүнд явцтай тромбоцитын тоо цөөрөх, олдмол гемофили А, гранулоцитын тоо цөөрөх, цус багадалт.
Зүрхний эмгэг
- Давтамж тодорхойгүй: клопидогрелын улмаас үүссэн хэт мэдрэгшлийн урвал Конисын хам шинж (харшлын гаралтай судас агчлын бах / харшлын гаралтай зүрхний булчингийн шигдээс)
- Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Маш ховор: ийлдсийн өвчин, анафилакс төст урвал
- Давтамж тодорхойгүй: тиенопиридинтэй (жишээ нь тиклопидин, прасугрель) солбицсон хэт мэдрэгшлийн урвал.
Сэтгэцийн өөрчлөлт
- Маш ховор: ухаан балартах, хий үзэгдэл
- Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
- Хааяа илрэх: гавлын доторх цус харвалт (нас баралтаар төгссөн хэд хэдэн тохиолдол мэдээлэгдсэн), толгой өвдөх, толгой эргэх, гаж мэдрэхүй.
- Маш ховор: амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амт мэдрэхгүй болох
Харааны эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: нүдний алимд цус харвах (нүдний салст бүрхүүл, эд, нүдний торлогт)
Сонсгол ба тэнцвэрийн эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
Судасны зүгээс илрэх өөрчлөлт:
- Олонтаа: цус хурах
- Маш ховор: хүнд явцтай цус алдалт, хагалгааны шархнаас цус алдах, судасны үрэвсэл, артерийн даралт багасах.
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт:
- Олонтаа: хамраас цус алдах
- Маш ховор: амьсгалын замаас цус алдах (цустай ханиах, уушгины цус алдалт), бронхын агчил, уушгины завсрын эдийн үрэвсэл, эозинофилийн уушгины үрэвсэл.
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: хоол боловсруулах замын цус алдалт, суулгалт, хэвлий орчим өвдөх, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах.
- Хааяа: ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл, бөөлжих, дотор муухайрах, өтгөн хатах, гэдэс дүүрэх
- Ховор: хэвлийн гялтангийн арын цус харвалт
- Маш ховор: нас баралтаар төгсөх хоол боловсруулах замын болон хэвлийн гялтангийн арын цус харвалт, нойр булчирхайн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл (ялангуяа бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл эсвэл бүдүүн гэдэсний лимфоцитар үрэвсэл), амны хөндийн үрэвсэл.
Элэг ба цөс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Маш ховор: элэгний үрэвсэл, элэгний цочмог дутагдал, элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс хазайх.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
- Олонтаа: арьс доорх хөхрөлт
- Хааяа: арьсны тууралт, арьс загатнах, пурпур (арьсан доорх цус харвалт)
- Маш ховор: цэврүүт дерматит (эпидермийн хордлогот үхжил, Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал, цочмог явцтай экзантем хэлбэрийн пустулез, судас мэдрэлийн хаван, улайлтат эксфолиатив тууралт, чонон хөрвөс, намарс, хавтгай үлд).
- Давтамж тодорхойгүй: эмийн шалтгаантай хэт мэдрэгшлийн хам шинж, эозинофилийн тоо олшрох болон системийн шинж бүхий эмийн тууралт (DRESS-хам шинж).
Нөхөн үржихүйн систем ба хөхний зүгээс илрэх өөрчлөлт:
- Ховор: гинекомасти (эрчүүдийн хөх томрох)
Яс булчин ба холбогч эдийн зүгээс илрэх өөрчлөлт
- Маш ховор: булчин ба үенд цус харвах (гемартроз), үе өвдөх, үений үрэвсэл, булчин өвдөх,
Бөөр ба шээс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
- Хааяа: цустай шээх
- Маш ховор: гломерулонефрит, цусан дахь креатинины концентраци ихсэх,
Ерөнхий эмгэг ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:
- Олонтаа: судасны хатгасан хэсгээс цус алдах
- Маш ховор: халуурах
Лабораторийн болон багажийн шинжилгээний үзүүлэлт
- Олонтаа: цус гоожих хугацаа уртсах, нейтрофилийн тоо цөөрөх, тромбоцитын тоо цөөрөх