Бусад бүх л эмүүдийн нэгэн адилаар хэрэглэгч бүрд бус ч гэсэн бас гаж нөлөө үүсгэж болзошгүй.
o Дийлэнх ердийн гаж нөлөөд нь хөнгөн хэлбэртэй байх бөгөөд богино хугацааны дараа арилдаг байна.
Хавдарын улмаас үүссэн гиперкальциеми буюу ясны үсэрхийлэлтэй өвчтөнд ясны хүндрэлээс сэргийлэх зорилгоор Золедроны хүчилийг хэрэглэж байсан өвчтөнүүдэддараах гаж нөлөөилэрсэн байна.
o Маш түгээмэл (10 өвчтөнд 1-ээс илүү):
§ Цусанд фосфатын түвшин багасах
o Түгээмэл(10 өвчтөнд 1 хүртэл):
§ Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил(эмч танд цусны байнга хийгддэг өвөрмөц шинжилгээгээр тодорхойлно),
§ Цусанд кальцийн түвшин багасах,
§ Толгой өвдөн халуурах, ядрах, бие сулрах, нойрмоглох, чичрэх ба яс, үе мөч хийгээд булчин өвдөх зэрэг томуу төст хам шинж илрэх,
§ Ихэнх тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардагдахгүй бөгөөд богино хугацааны дараа (хэдэн цаг буюу хоног) арилдаг байна.
§ Дотор муухайрах, бөөлжих ба хоолны дуршил буурах зэрэг ходоод-гэдэсний урвалууд илэрч болох юм.
§ Конъюнктивит болон цусны улаан эсийн тоо цөөрөх (цус багадалт).
o Цөөвтөр (100 өвчтөнд 1 хүртэл):
§ Шүд, ам ба эрүү өвдөх, амны дотор тал хавдан шархлах, эрүү бадайран хүнд оргих ба шүд сулрах. Эдгээр нь эрүүний ясны эмгэгшилийн илрэлүүд болох юм (яс сийрэгжилт). Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчдээ буюу шүдний эмчид хэлэх хэрэгтэй.
§ Харшилын хүнд хэлбэрийн урвалууд: Амьсгал давхцах, голчлон нүүр болон хоолой хавагнах.
§ Хэт мэдрэгшилийн урвалууд: цусны даралт буурах, цээжээр өвдөх.
§ Тарьсан хэсэгт арьсны урвалууд илрэх (улайх, хавагнах), туурах, загатнах.
§ Цусны даралт ихсэх, амьсгал давхцах, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, гар, хөл ирвэгнэн бадайрах, суулгах. Цусны цагаан эс болон ялтаст эс цөөрөх.
§ Цусанд кали болон магнийн түвшин багасах. Эмч тань үүнийг хянан шаардлагатай арга хэмжээг авах ёстой.
§ Нойрмоглох, нүднээс нулимс гоожих, гэрэлд мэдрэгших, гэнэт хүйтэн оргин цонхийх, бие сулрах буюудайвалзан муужрах, ханиалгаж хяхатнан амьсгал бачуурах, чонон хөрвөс илрэх.
o Ховор(1000 өвчтөнд 1 хүртэл):
§ Зүрхний цохилт цөөрөх, ухаан балартах.
o Маш Ховор(10000 өвчтөнд 1 хүртэл):
§ Цусны даралт буурснаас цонхийх. Хүнд хэлбэрээр заримдаа ямарч чадваргүй болтлоо яс, үе мөч буюу булчин өвдөх. Нүд эмзэглэх, улайн хавагнах.
Яс сийрэгжилт буюу Пагетийн өвчнийг эмчлэх зорилгоор Золедроны хүчилийг хэрэглэж байсан өвчтөнүүдэддараах гаж нөлөө илэрсэн байна.
o Маш түгээмэл (10 өвчтөнд 1-ээс илүү):
§ Халуурах
o Түгээмэл (10 өвчтөнд 1 хүртэл):
§ Толгой өвдөх, толгой эргэх, ханиад хүрэх, бөөлжих, суулгах, булчин өвдөх, яс буюу үе мөч өвдөх, нуруу, гар буюу хөл өвдөх, томуу төст шинж тэмдэг илрэх(ядрах, чичрэх, үе мөч болон булчин өвдөх г.м.), чичрэх, ядрах мэдрэмж төрөн сонирхол буурах, бие сулрах, өвдөх, бие тавгүйцэх, улайх зэрэг арьсны урвал илрэх, тарьсан хэсэгт хавагнах болон өвдөлт илрэх.
§ Пагетийн өвчтэй хүнд: Булчин агчих, бадайрах, ирвэгнэх зэрэг цусны кальци буурсны улмаас илрэх шинж тэмдгүүд ялангуяа ам тойрсон орчинд илэрдэг.
§ Золедроны хүчил хэрэглэж байсан цэвэршилтийн дараах яс сийрэгжилттэй өвчтөнд зүрхний хэм алдагдах (тосгуурын чичигнээ).
o Цөөвтөр (100 өвчтөнд 1 хүртэл):
§ Ханиад хүрэх, амьсгалын дээд замын халдварууд, улаан эсийн тоо цөөрөх, хоолны дуршил алдагдах, нойргүйдэх, сэрэмж ухвар муудах зэргээр нойрмоглох, ирвэгнэж бадайрах мэдрэмж төрөх, хэт ядрах, салганах, түр зуур ухаан алдах, нүдний халдвар үүсэх буюу нүд улайн өвдөж, загатнан үрэвсэх, нүд гэрэлд мэдрэгших, эргэлдэх мэт санагдах, цусны даралт ихсэх, улайх, ханиалгах, амьсгал давхцах, ходоод цанхайх, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, ам хатах, цээж хорсох, арьсаар туурах, хэт хөлрөх, загатнах, арьс улайх, хүзүү өвдөх, булчин, яс үе мөч хөших, үе хавдах, булчин агчих, мөр өвдөх, цээжний булчин болон хавиргаар өвдөх, үе үрэвсэх, булчин сулрах, бөөрний шинжилгээнд өөрчлөлт илрэх, шээсний давтамж өөрчлөгдөх, гар болон хөлийн шагай хавагнах, ам цангах, шүд өвдөх болон амтны мэдрэмж өөрчлөгдөх.
o Давтамж нь тодорхойгүй):
§ Хүнд хэлбэрийн харшилын урвалууд, тухайлбал толгой эргэх болон амьсгал давхцах, нүүр хоолой хавагнах, цусны даралт буурах, ам шүд болон эрүү өвдөх, шүд сулрах, бөөр эмгэгших (шээсний гаралт багасах г.м.), тунгийн-дараах хоёрдогчоор усгүйжих шинжүүд тухайлбал халуурах, бөөлжих болон суулгах г.м.
§ Удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн өвчтөнд ховор тохиолдолд ялангуяа дунд чөмөгний яс ердийн бусаар хугарах явдал тохиолдож болох юм. Хэрэв таны гуя, дунд чөмөг болон цавь орчимоор өвдөх болон өөрчлөлт илэрвэл энэ нь дунд чөмөгний яс хугарч болзошгүйн эрт үеийн илрэл байж болох тул эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
§ Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, сувилагч буюу эм зүйчдээ хэлээрэй. Үүнд энэхүү зааварт дурьдагдаагүй бусад гаж нөлөө ч бас хамаарна.