Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс дахин лавлана уу.
Бүрээст шахмалыг бүтнээр нь аяга усаар даруулж залгиж ууна.
Насанд хүрэгчдэд
Нэг удаагийн тун 150 мг
Өндөр настанд
Насанд хүрэгчдийн дундаж тунгаар хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн
Насанд хүрэгчдийн дундаж тунгаар хэрэглэнэ. 
Эмчилгээний үйлчлэл хэр түргэн илрэх вэ?
Үтрээний мөөгөнцөр:
Таны биеийн байдал хэдэн өдрийн дотор сайжирч эхлэх ба зарим эмэгтэйд сайжрал 1 өдрийн дотор илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
Хэрэв таны биеийн байдал хэдэн өдрийн дотор сайжрахгүй бол эмчлэгч эмчдээ хандаарай.
Эр бэлэг эрхтний мөөгөнцөр:
Таны биеийн байдал хэдэн өдрийн дотор сайжирч эхлэх боловч энэ нь 7 хоног хүртэлх хугацаанд  үргэлжилж болно.
Хэрэв таны биеийн байдал нэг долоо хоногийн дотор сайжрахгүй бол эмчлэгч  эмчдээ хандаарай.
Хэрэв Флукона-Денк 150  бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Бүрээст шахмалыг нэг удаад хэт  олныг хэрэглэсний улмаас танд сөрөг нөлөө илэрч болно. Энэ тохиолдолд эмчдээ болон ойролцоох эмнэлэгт хандана уу. Тун хэтэрсэн тохиолдолд сонсох, харах, мэдрэхүйн зүгээс шинж илэрч болзошгүй бөгөөд хийсвэр бодол (хий юм үзэгдэх, зан төрх өөрчлөгдөх) төрж болно.
Шинж тэмдгийн эмчилгээг (шаардлагатай үед ходоод угаах болон дэмжих эмчилгээ) хийх нь тохиромжтой болно.
Хэрэв Флукона-Денк 150  бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв та эм хэрэглэх цагтаа бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол санасан даруйдаа хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийн давхарлаж хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч, эм зүйчээс лавлана уу.