Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан эмийн гаж нөлөөний тохиолдлын давтамжийн ангилал: маш их ≥1/10, түгээмэл ≥1/100-ээс <1/10 хүртэл, түгээмэл бус ≥1/1000-ээс <1/100 хүртэл, ховор ≥1/10 000-аас <1/1 000 хүртэл, маш ховор <1/10000-ээс доош, тодорхойгүй– мэдээлэгдсэн тоонд үндэслэн давтамжийг тооцох боломжгүй.
Халдварт өвчин:
- Түгээмэл бус: амны хөндийн салст бүрхэвч, бэлэг эрхтэний канидидоз, уушгины үрэвсэл, мөөгөнцрийн халдвар, бактерийн халдвар, фарингит, ходоод, гэдэсний үрэвсэл, амьсгалын замын эмгэг, ринит;
- Тодорхойгүй: псевдомембраноз колит.
Цус төлжүүлэх эрхттэн тогтолцооны талаас:
- Түгээмэл бус: нейтропени, лейкопени, эозинофили;
- Тодорхойгүй: тромбоцитопени, цус задралын анеми.
Дархлалын тогтолцооны зүгээс:
- Түгээмэл бус: ангиоэдема, хэт мэдрэгшил;
- Тодорхойгүй: анафилаксийн урвал.
Хоол, бодисын солилцооны зүгээс:
- Түгээмэл бус: анорекси;
Мэдрэлийн тогтолцооны талаас:
- Түгээмэл: толгой өвдөх;
- Тодорхойгүй: нойрмоглох, нервоз, нойргүйдэл, толгой эргэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, парестези;
- Ховор: Мэдрэмтгий болох;
- Тодорхойгүй: гипестези, түгших, түрэмгийлэл, ухаан алдах, таталт, сэтгэц-хөдөлггөөний хэт идэвхжил психомоторная, үнэрлэх мэдрэхүй алдагдах, өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй алдагдах, миастени, дэмийрэх, хий үзэгдэл.
Харааны эрхтэний зүгээс
- Тодорхойгүй: хараа алдагдах.
Сонсгол, тэнцвэрийн эрхэтний алдагдал:
- Түгээмэл бус: сонсгол буурах, толгой эргэх;
- Тодорхойгүй: сонгсголын алдагдах тухайлбал: чих дэлүүрэх, чих шуугих.
Зүрх судасны тогтолцооны зүгээс:
- Түгээмэл бус: зүрх дэлсэх, нүүр халуу оргих;
- Тодорхойгүй: тахикарди, зүрхний хэм алдагдах үүнд: ЗЦБ-т QT интервал уртасах.
Амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс:
- Тодорхойгүй: амьсгаадах, хамраас цус гарах.
Ходоод-гэдэсний замын зүгээс:
- Маш их: гүйлгэх;
- Түгээмэл: дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх;
- Тодорхойгүй: гэдэс дүүрэх, биж хам шинж, баас хатах, ходоодны үрэвсэл, залигах үйл ажиллагаа алдагдах, хэвлий цанхайх, амны хөндийн салст бүрхэвч хуурайших, шүлс ялгаралт ихсэх;
- Маш ховор: хэлний өнгө өөрчлөгдөх, нойр булчирхайн үрэвсэл.
Элэг, цөсний замын зүгээс:
- Ховор: элэгний үйл ажиллагаа алдагдах, цөс зогсонгшлын шарлалт;
- Тодорхойгүй: элэгний дутагдал (ховор тохиолдолд нас баралт), элэгний үхжилт үрэвсэл.
Арьс, арьсан доорх эдийн зүгээс:
- Тодорхойгүй: арьсны тууралт, загтнах, чонон хөрвөс, арьсны үрэвсэл, арьс хуурайших, их хөлрөх;
- Ховор: гэрэлд хэт мэдрэгших урвал; цочмог тархмал арьсны идээт тууралт;
- Маш ховор: Эмийн шалтгаант, тархмал эозинфильт нэвчдэст арьсны тууралт (DRESS);
- Тодорхойгүй: Стивенса-Джонсон хам шинж, хорт эпидермисын үхжил, олон хэлбэрт улаалтат тууралт.
Тулгуур-хөдөлгөөний эрхтэний зүгээс:
- Түгээмэл бус: остеоартрит, булчин өвдөх, нуруу, хүзүүгээр өвдөх;
- Тодорхойгүй: үе мөч өвдөх.
Бөөр, шээс ялгаруулах эрхтэний зүгээс:
- Түгээмэл бус: өвдөлттэй шээх, бөөрний орчмоор өвдөх;
- Тодорхойгүй: бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал.
Бэлэгийн эрхтэний зүгээс:
- Түгээмэл бус: үтрээнээс цус гарах, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал.
Бусад:
- Түгээмэл: ядрах;
- Түгээмэл бус: бие сульдах, дотр муухайрах, ядрах, нүүр хавагнах, цээжээр өвдөх, халуурах, захын мөчдийн хаван.
Лабораторийн шинжилгээнд:
- Түгээмэл: лимфоцит эсийн тоо цөөрөх, эозинофиль, базофиль, моноцит, нейтрофиль эсүүдийн тоо олшрох, сийвэнгийн бикарбонатын хэмжээ багасах;
-Түгээмэл бус: цусны сийвэнд АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза ферментийн түвшин ихсэх, билирубин, мочевин, креатинины хэмжээ ихсэх, кали, хлор, бикарбонат, глюкозын хэмжээ ихсэх, натриын хэмжээ өөрчлөгдөх. Цусны тромбоцит эсийн тоо олшрох, гематокритын хэмжээ буурах.