Шинж тэмдгийг арилгахын тулд хамгийн бага үр дүнтэй тунг аль болох богино хугацаанд хэрэглэснээр гаж нөлөөний илрэл, ноцтой байдлыг бууруулж болно («Тусгай анхааруулга» үзнэ үү).
Тун
Хүүхдэд – Ибупрофений хоногийн дээд тун 20-30 мг/кг ба 3-4 удаа ууна.
6-9 настай хүүхдэд (20-29 кг): нэг удаагийн тун 1 капсул. Дараа нь шаардлагатай бол 8 цагаар 1 капсулыг ууна. Хоногийн дээд тун 3 капсул (600 мг ибупрофен).
10 - 12 настай хүүхдэд (30-39 кг): нэг удаагийн тун 1 капсул. Дараа нь шаардлагатай бол 6 цагаар 1 капсулыг ууна. Хоногийн дээд тун 4 капсул (800 мг ибупрофен).
12-с дээш насны болон насанд хүрэгчидэд (40 кг-с дээш жинтэй): нэг удаагийн тун 1-2 капсул. Дараа нь шаардлагатай бол 1 (200 мг) - 2 (400 мг) капсулыг 4 (200 мг тунгаар) 6 (400 мг тунгаар) цагаар ууна. Хоногийн дээд тун 6 капсул (1200 мг ибупрофен)
Тун хоорондын хамгийн бага хугацаа 4-6 цаг байна.
Хэрэв шинж тэмдгүүд 3 хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эсвэл эм ууж байх үед улам дордвол эмчид хандана.
Хэрэв та халдвар авсан бол шинж тэмдэг (халуурах, өвдөх гэх мэт) хэвээр эсвэл муудаж байвал эмчид яаралтай хандаарай («Тусгай анхааруулга»).
Энэ эм нь яаралтай тусламжийн зориулалттай.
20 кг-аас бага жинтэй өвчтөнд эмийг бүү хэрэглээрэй.
Өндөр настай өвчтөнүүд: тусгай тунг сонгох шаардлагагүй. Энэ бүлгийн өвчтөнүүд гаж нөлөөний илрэлийг хянах шаардлагатай.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд: Бөөрний хөнгөн, дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд: Элэгний үйл ажиллагааны хөнгөн, дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.
Хэрэглэх арга
Бэлдмэлийг хоололт үл хамааран ууна. Капсулыг бүхэлд нь аяга усаар даруулж ууна. Капсулыг бутлах, сорох, зажилж болохгүй.