Дараах эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөөг шошгоны бусад хэсэгт тайлбарласан.
Мэдрэл сэтгэцийн өөрчлөлт (Анхааруулга, урьдчилан сэргийлэлт)
ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Монтелукаст натрийг теофиллин, преднизолон, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, фексофенадин, дигоксин, варфарин, гемфиброзил, итраконазол, бамбай булчирхайн даавар, тайвшруулах нойрсуулагч, стероид бус үрэвслийн эсрэг эмүүд, бусад үрэвслийн эсрэг эмүүд болон цитохром P450 (CYP) ферментийн индукторуудтай хавсарч хэрэглэхэд тунг тохируулах шаардлагагүй.
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕ
Жирэмсэн
Жирэмсэн эмэгтэйчүүдэд монтелукаст хэрэглэсэн олон арван жилийн турш хэвлэгдсэн хэтийн болон ретроспектив кохорт судалгаагаар гарсан мэдээлэл нь эмтэй холбоотой ургийн гажиг үүсэх эрсдэлийг тогтоогоогүй байна [Мэдээллийг үзнэ үү]. Амьтны нөхөн үржихүйн судалгаанд монтелукастыг хээлтэй харх, туулайнд AUC-д үндэслэн хүнд хэрэглэх хамгийн их тунг (MRHDOD) ойролцоогоор 100 ба 110 удаа тус тус хэрэглэснээр хөгжлийн сөрөг нөлөө ажиглагдаагүй.
Заасан хүн амд ургийн гажиг, зулбах эрсдэлийн тооцоолсон суурь эрсдэл тодорхойгүй байна. Бүх жирэмслэлт нь ургийн гажиг, зулбалт эсвэл бусад сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг. АНУ-ын нийт хүн амын дунд эмнэлзүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн жирэмслэлтийн гол гажиг, зулбах эрсдэл 2-4% ба 15-20% байна.
Хөхүүл үе
Нийтлэгдсэн эмнэлзүйн судалгаагаар хөхний сүүнд монтелукастыг илрүүлснийг мэдээлсэн.
Эм нярайд шууд болон хөхний сүүгээр дамждаг нөлөөний талаарх мэдээлэл нь монтелукаст натрийн нөлөөллөөс үүдэлтэй гаж нөлөөний мэдэгдэхүйц эрсдэлийг илтгэдэггүй.
Эмийн хөхний сүүний ялгаралд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй. Эхийн монтелукаст натрийн эмнэлзүйн хэрэгцээ болон монтелукаст натрийн эхийн сүүгээр хооллож буй нярайд үзүүлэх сөрөг нөлөөллийн зэрэгцээ хөхөөр хооллолт, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг харгалзан үзэх шаардлагатай.
ТУН, ХЭТРҮҮЛЭЛТ
Эмчилгээнд монтелукаст натрийн тунг хэтрүүлсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Тунг ххэтрүүлсэн тохиолдолд ердийн дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй; Жишээ нь, ходоод гэдэсний замаас шингээлтийг багасгах, эмнэлзүйн хяналт тавих, шаардлагатай бол дэмжих эмчилгээ хийх. Монтелукастыг хэвлийн диализ эсвэл гемодиализаар арилгадаг эсэх нь тодорхойгүй.
ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭ
Багтраатай 12 сараас доош насны, дахилтат харшлын риниттэй 6 сартай, дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй гуурсан хоолойн нарийсалттай 6 настай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй байдал тогтоогдоогүй байна.
ӨНДӨР НАСТАНЫ ХЭРЭГЛЭЭ
Монтелукастын эмнэлзүйн судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 3.5% нь 65 ба түүнээс дээш насныхан, 0.4% нь 75 ба түүнээс дээш насныхан байв. Эдгээр болон залуу өвчтөнүүдийн хооронд аюулгүй, үр дүнтэй байдлын ерөнхий ялгаа ажиглагдаагүй бөгөөд бусад мэдээлсэн эмнэлзүйн туршилтанд өндөр настан болон залуу өвчтөнүүдийн хариу урвалын ялгааг тогтоогоогүй боловч зарим өндөр настай хүмүүсийн мэдрэг байдлыг үгүйсгэх аргагүй юм. 10 мг-аар монтелукастыг нэг удаа уухад фармакокинетикийн үзүүлэлт ба биохүрэхүй нь өндөр настан болон залуу хүмүүст ижил байдаг. Монтелукастын сийвэн дэх хагас задралын хугацаа өндөр настай хүмүүст арай урт байдаг. Өндөр настнуудад тунг тохируулах шаардлагагүй.