Бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил Бисептолын нөлөөгөөр гаж нөлөө илэрч болно, гэхдээ бүх хүнд илрэх албагүй.
Хэрэв өвчтөнд хэт мэдрэгшилийн урвалын анхны шинж тэмдгүүд (жишээ нь: нүүр, уруул, хэл, залгиур хавагнах, үүний улмаас залгих, амьсгал авах зэрэгт хүндрэлтэй болох) илэрсэн эсвэл цэврүү, арьс гуужих зэрэг арьсны хүнд хэлбэрийн ноцтой эмгэг урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмч эсвэл сувилагчид хандана уу – “Анхааруулга ба сэрэмжлүүлэг” хэсгийг үзнэ үү. Эдгээр шинж тэмдгүүд нь эмийн бэлдмэлийг хэрэглэсэний дараа маш ховор илэрч байжээ. Цаашид эмч шаардлагатай арга хэмжээ авна.
Бисептол бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнүүдэд илэрч байсан гаж нөлөөний урвалуудыг дор жагсаан харууллаа (тохиолдох давтамжийн дагуу бичсэн болно).
Маш элбэг (10 өвчтөний 1-ээс олон тохиолдоно):
- гиперкалиеми (цусны сийвэнгийн калийн агууламж ихсэх).
Элбэг (10 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
- кандидоз (мөөгөнцөрийн өвчин);
- толгойн өвдөлт;
- дотор муухайрах, суулгалт;
- арьсны тууралт.
Хаяа тохиолдох (100 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
Маш ховор (10000 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
- лейкопени (лейкоцитын тоо цөөрөх), нейтропени (нейтрофил лейкоцитын тоо цөөрөх), тромбоцитопени (тромбоцитын тоо цөөрөх), агранулоцитоз (гранулоцит эсийн тоо цөөрөх), мегалобласт хэлбэрийн цус багадалт, апластик цус багадалт, цус задралын цус багадалт, метгемоглобинеми (цусны өвчин), эозинофили (эозинофилийн тоо цөөрөх), пурпур тууралт, G-6-PD ферментийн дутагдалтай хүнд гемолиз (эритроцитын задрал) болох;
- ийлдсийн өвчин, анафилаксийн шок (аажим өрнөх харшлын урвал), харшлын миокардит, ангионевротик хаван, эмийн бодисын гаралтай халууралт, харшлын васкулит, Генох-Шенлейны пурпур (толбоны шинж тэмдэг, арьсан дээрх цэгэн тууралт), зангилаат периартерит, тогтолцооны чонон яр;
- гипогликеми (цусны сийвэнгийн глюкозын концентраци буурах), гипонатриеми (цусны сийвэнгийн натрийн концентраци буурах), анорекси;
- сэтгэл унал, хий юм харах, сонсох;
- халдварт менингит, таталт, захын мэдрэлийн ширхгийн үрэвсэл, атакси (хөдөлгөөний баримжаа алдагдах), тэнцвэр алдагдах, чих шуугих, толгой эргэх. Эмийн бэлдмэлийг хэрэглэхээ зогсоонгуут халдварт менингитийн шинж тэмдэг түргэн арилж байсан боловч ко-тримоксазол эсвэл зөвхөн триметоприм хэрэглэх үед ихэнх тохиолдолд дахин сэдэрч байсан;
- олширсон, өнгөц амсгаа, уушигны нэвчдэс зэрэг шинж тэмдэг нь амьсгалын замын хэт мэдрэгшлийн эрт үеийн шинж тэмдгүүд байж болох болох бөгөөд маш ховор тохиолдолд амь насанд аюултай ч байж болно;
- хэл, амны хөндийний салст бүрхүүлийн үрэвсэл, хуурамч сарьсат колит, нойр булчирхайн үрэвсэл;
- нүдний судаслаг давхаргын үрэвсэл;
- шарлалт, элэгний үхжил, сийвэнгийн аминотрансферазуудын идэвхи ихсэх, билирубины концентраци нэмэгдэх (шарлалт болон элэгний үхжил нь үхлийн аюултай байж болзошгүй);
- гэрэлд хэт мэдрэг болох, эксфолиатив дерматит, эмийн бодисын гаралтай дерматит, олон хэлбэршилт эритем, Стивен-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил зэрэг амь насанд аюултай арьсны хүнд хэлбэрийн урвалууд илэрч болзошгүй (“Тусгай заалт ба авах арга хэмжээ” хэсгийг үзнэ үү);
- yеэр өвдөх, булчингийн өвдөлт;
- бөөрний үйл ажиллагааны алдагдал (зарим тохиолдолд бөөрний дутагдал бүртгэгдэж байв), завсрын эдийн нефрит.
Пневмоцистын хатгаа үүсгэдэг Pneumocystisjirovecii (P.carinii)-ын халдвартай холбоотой илрэх гаж нөлөө
- Маш ховор: хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд, арьсны тууралт, халууралт, нейтропени, тромбоцитопени, элэгний трансаминазуудын идэвхи ихсэх, рабдомиолиз (шинж тэмдэг: булчингаар өвдөх, хүртэхүйн мэдрэмтгий байдал нэмэгдэх, бие сулрах, зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд хүнд хэлбэртэй бөгөөд булчингийн эдийн задралтай холбоотой байж болох ба түүний улмаас бөөрний гэмтэл үүсдэг), гиперкалиеми, гипонатриеми.
Пневмоцистын хатгааны эмчилгээнд ко-тримоксазолыг өндөр тунгаар хэрэглэх үед хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд илэрсний улмаас эмийн хэрэглээг зогсоох шаардлага үүсч болзошгүй. Ийм урвал нь пневмоцистын хатгаатай өвчтөнд сульфаметоксазолтай триметоприм эмчилгээг дахин эхлүүлэх, эсвэл эмчилгээг хэдэн хоногийн хугацаагаар завсарласан тохиолдолд ажиглагдаж байсан байна.
Урьдчилан сэргийлэх зорилгоор эсвэл пневмоцистын хатгаатай ко-тримоксазол хэрэглэж буй ДОХ-той өвчтөнд рабдомиолиз ажиглагдаж байв.
Таагүй гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Ямар нэг гаж нөлөөний шинж тэмдэг хүндрэх, эсвэл энэхүү зааварт дурьдагдаагүй шинж тэмдэг шинээр илэрсэн тохиолдолд энэ талаар эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана уу. Гаж нөлөөний талаар мэдээлэл өгснөөр тухайн эмийн аюулгүй байдлын талаар өргөн хүрээний мэдээлэл цуглуулах боломжтой болно.